Гарын гурван толгойт булчин нь хоёр толгойт булчингийн эсрэг үйлчилгээтэй байдаг,үүнийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой,Энэ нь ганцхан тэнийлгэх булчинг хөгжүүлнэ 1,Савлуурт хүндрүүлэгчтэй суниах 2 Гар дээрээ зогссон байдлаас суниах 3 Гантельтай гараа толгой дээрээ шулуунаар барьж тохойн үеэр нугалан тэнийлгэх 4 Бөхийсөн байдлаас гантельтай гараа арагш нь ээлжлэн өргөж шулуун болгон тэнийлгэнэ 5 Суугаа байдлаас нэг гараараа франц шахалт хийнэ 6 Сандалд зүүн хажуугаараа хэвтэж зүүн гараа сандлын дороос барьж баруун гартаа гантельтай барьж тохойгоор нугалан толгойноосоо доош болгон гараа эгцлэн шулуун болгоно 7 Тэгшхэн сандалд нуруугаараа хэвтэн хоёр гартаа гантель барьж тохойн үеэр нугалан гараа зэрэг эгцлэн шулуун болгоно 8 Зогсоо байдлаас франц шахалт хийнэ 9 Ардаа штанг барин бөхийж гараа шулуунаар өргөж буулгана 10 савлуурт тулан хөлөө сандал дээр тавьж хүндрүүлэгчтэй суниана 11 Суугаа байдлаас штангтай франц шахалт хийнэ 12 Тэгшхэн сандалд нуруугаараа хэвтэн штангтай франц шахалт хийнэ 13 Зогсоо байдлаас тренажёрт гараа дээрээс барин татаж тохойн үеэр нугална 14 Зогсоо байдлаас тренажёрт гараа доороос барин татаж гараа тохойн үеэр эгц шулуун болгоно 15 Налуу бандан дээр хэвтэн тренажёрт гараа нугалан барьж доош татаж шулуун болгоно 16 Зогсоо байдлаас тренажёрт нэг гараар татан тахойн үеэр эгцэлнэ 17 Зогсоо байдлаас тренажёрт хоёр гараа дээрээс барин доош татаж тохойн үеэр эгцэлнэ
Гарын хоёр толгойт булчинг хөгжүүлэх цогцолбор дасгал
- зогсоо байдлаас гараа тохойн үеэр ээлжлэн нугалж шуугаа эргүүлж хийн гантелаа мөрний хэмжээнд өргөнө
© Bodibuilding
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог

